Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Голын эрэг дагуу амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна

  TV5 News 2018-07-20 1298

БЭЛТГЭСЭН: Т.БАДАМХАНД

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерт автах газрууд цөөнгүй байна. Гэр хашаа хороогоо үерт автуулчихлаа гэх дуудлага мэдээлэл ч Нийслэлийн онцгой байдлын газарт нэлээд ирж байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн авто зам, орон сууцны байрны орц болон зоорийн  давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, авто зам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой дуудлагууд ирж байгаа гэлээ. Нийт дуудлагын 73.3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна. Үерийн улмаас 2 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс ард иргэдийг голын эрэг дагуу амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна. Мөн үерийн аман дээр буусан айл өрхүүдийг үерт автах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг онцгой байдлын алба зөвлөлөө. Зөвшөөрөлгүй газар буусан айл өрхүүдийг нүүхийг шаарддаг ч шаардлагыг биелүүлэх иргэн цөөхөн байгааг Онцгой байдлын мэргэжилтнүүд учирлаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө