Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Сонгодог урлагийн тоглолт үзэхэд чөлөөт хувцас өмсдөггүй

  TV5 News 2018-07-20 1206

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА 

Монголын анхны сонгодог урлагийн төрөл, суурь гэж хэлж болохоор “Учиртай гурван толгой” дуурь тавигдаад 76 жил өнгөрчээ.  Драмын жүжиг, балет, дуурь, сонгодог хөгжмийн тоглолт зэрэг нь хүмүүст гоо зүйн мэдрэмж, оюуны таашаал өгөхөөс гадна, соёлтой боловсон хүн болж төлөвшихөд нөлөөлдөг. УДЭТ, УДБЭТ-ууд 1963 онд нээгдсэн цагаас театрын соёлыг дэлхийн жишигтэй адил манай иргэд мөрдөж ирсэн. Харин тэнд очиход бичигдээгүй хэд хэдийн хуулийг мөрдөх шаардлагатай байдгийг зарим хүмүүс одоог хүртэл мэддэггүй учир дүрмийн зах зухаас дурьдяа.

-Хамгийн түрүүнд театрт орж ирэхдээ малгайгаа авч, театрыг мэндэлж буйгаа илэрхийлдэг.

-Гадуур хувцсаа заавал өлгүүрт өлгүүлэх, мөн ёслолын, дэгжин хувцас өмсөх шаардлагатай. Театрт чөлөөт хувцас өмсхийг бүдүүлэг гэж үздэг.

-Тоглолт эхлэхээс 15 минутын өмнө ирж, суудлаа эзэлсэн байх.

-Эрэгтэй нь билетээ таслуулах ба эмэгтэйгээ түрүүлж оруулдаг.

-Хурц үнэртэй юм идэж уухгүй байх

-Сонгодог урлагийн тоглолтууд дундаа завсарлагатай байдаг учир дууссан гэж ойлгож болохгүй. Тэр хугацаанд та бие засах гэх мэт биеэ бэлдэх хэрэгтэй.

-Гар утсаараа оролдох, зураг дарах, гэрэл асаах нь хориотой байдаг. Учир нь жүжигчид, бүжигчдийн анхаарлыг сарниулдаг учир тэд алдах, бэртэх магадлалтай.

-Алгыг 3 янзаар тоглот эхлэх болон дууссаны дараа ташдаг. Хагас-Англи маягийн, дунд, бүтэн таших нь Орос маягийн гэх мэт энэ нь тухайн хүний эмоциор илрэх ба мөн хамгийн том соёл, хүндэтгэл юм. Тоглолт дундуур алга ташихыг хориглодог

-Тоглолт дуусаж хөшиг хаагдсаны дараа гарах гэж яарах хэрэггүй. Хэсэг хугацааны дараа туслах дүр, дараа нь гол дүрүүд нь гарч ирж ёсолдог.

Та театрт очихдоо эдгээр энгийн дүрмүүдийг мөрдөөрэй. Энэ нь таныг Монголд төдийгүй гадаад улс оронд ч теарт биеэ зөв авч явах соёл, боловсон байдлыг тань илтгэх болно.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан