Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ОЮУТАН ЦЭРЭГ”  СУРГАЛТАД 4500 ОЮУТАН ЗАЛУУС ХАМРАГДААД БАЙНА

  TV5 News 2018-08-10 615

БЭЛТГЭСЭН: С.ЗОЛБОО 

"Оюутан цэрэг" сургалтын танилцуулах өдөрлөг боллоо. 

Оюутан цэрэг цэргийн мэргэжлийн бэлтгэх олгох сургалтад хамрагдаж байгаа залуучууд дайн байлдааны үед хэрхэн отолт хийх, хээрийн нөхцөлд гал түлж, амь зогоох зэрэг олон төрлийн сургалтад хамрагдаж байгаа юм. Тэд зуны амралтынхаа хугацаанд цэргийн мэргэжлийн зүйлийг танин мэдэж суралцаж байгаадаа баяртай байгаа хэлж байна.

 Нэг жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг дөрвөн сарын хугацаанд багтааснаар цэргийн алба хаах зардал 4 дахин хямд тусч байгааг албаныхан онцолсон. 

ҮБХИС-ийн Шархад дах Хээрийн сургалтын төвд  “Оюутан цэрэг” хөтөлбөртэй БХЯ болон БСШУСЯ-ны сайдууд танилцсан юм. Энэ үеэр сургалтад хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажиллана гэлээ.

   2018 оны “Оюутан цэрэг” сургалтад Монгол Улсын хэмжээнд нийт 1000 орчим оюутан хамрагдсанаас Улаанбаатар хотын 51 их дээд сургуулийн 650 оюутан залуус ҮБХИС-ийн Шархад дах Хээрийн сургалтын төвд суралцаж, 8 дугаар сарын 16-нд “Цэргийн тангараг”-аа өргөхөд бэлэн болоод байна. Тав дах амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрт нийт 4500 оюутан залуус хамрагдаад байгаа юм

С. Золбоо-н зураг.

С. Золбоо-н зураг.

С. Золбоо-н зураг.

С. Золбоо-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан