Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НАР ХУВИЙН ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦААНААС БОЛЖ, НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

  TV5 News 2018-08-10 5197

БЭЛТГЭСЭН: С.ЗОЛБОО 

 Наймдугаар сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд онц ноцтой хүн амины хэрэг гарсан байна.

Өчигдөр 21:45 минутад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн байрны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага 102 дугаарт иржээ.  Дуудлагын дагуу хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажилласан байна.  

Хэргийг урьдчилсан байдлаар Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд тус яамны Төрийн тусгай  удирдлагын газрын дарга М халдсан болохыг тогтож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар (хүн амины хэрэг) хэргийг бүртгэж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч Г-гийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно гэдгийг цагдаагийн байгууллагаас хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан