Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Х. АМГАЛАНБААТАР: ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР ХЭРЭГЖИХГҮЙ БОЛ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯНА

  TV5 News 2018-08-10 987

БЭЛТГЭСЭН: Г. БАДАМЛЯНХУА

Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ ойрын хугацаанд биелүүлэх шаардлагатай байгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар сануулж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэхээр удаа дараа шаардлага хүргүүлж, жагсаал тэмцэл өрнүүлсээр ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях эрх хуулийн хүрээнд үүссэн.

Иймд төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын ажилчид 2018 оны 9- сараас ажил хаялт зохион байгуулахаар болсныг мэдэгдлээ.

Улсын хэмжээнд цалингийн дундаж түвшин 969 мянга гэж зарласан. Бодит байдал дээр 550 орчим мянга байдаг. Соёл урлагийнхан салбарынхны дундаж цалин 490 мянга, боловсрол, эрүүл мэндийн салбарын дундаж цалин 600 орчим мянга байдаг. Иймд тэдний цалинг 50 -иас доошгүй хувиар нэмэх зайлшгүй шаардлага байгаа хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар ярилаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө