Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, САНСРЫН ХҮЧНЭЭ ИДЭВХЖҮҮЛНЭ

  TV5 News 2018-08-10 529

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

АНУ, сансрын уудмыг эзэмшигч томоохон гүрнүүд болох Орос, Хятадын талтай сансрыг эзэгнэх тал дээр хүч сорихоор шийджээ. Үүний тулд Америкийн армийн дэргэд сансрын цэрэг арми байгуулан, хөгжүүлэхээр шийдвэрлэсэн талаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс мэдэгджээ.

Пентагонд хийсэн мэдэгдэлдээ Майкл Пенс энэ талаар онцолж, цаашид сансрын цэргийн хүчин бэлтгэх үйл явцыг одооноос эхлүүлэх нь зүйтэй, энэ тал дээр тодорхой ажлууд хийгдэж эхэлсэн талаар ярьсан байна. Тэрээр мэдэгдэлдээ түүнчлэн: -Ерөнхийлөгч Трамп Америк орон сансарт хөлгөө хөөргөж, хиймэл дагуулаа гарган, сансрын уудмыг эзэмшигч улс орнуудтай хөл нийлүүлэн яваа нь хангалтгүй гэж үзэж байгаа. Цаашлаад бид сансрын уудамд ч илүүрхэж, бат бэх байр сууриа тавих нь зүйтэй. Тиймээс бид энэхүү зорилгыг ажил болгохын төлөө эрчтэй зүтгэх болно гэсэн байна.

Пенсын ярьснаар Орос, Хятад болон бусад улс орнууд сансрын уудам дахь Америкийн хиймэл дагуулуудтай тэмцэх зорилгоор олон жилийн туршид “нууц” зэр зэвсэг боловсруулж байгаа гэнэ. Ингэхдээ дэд ерөнхийлөгч Хятад улсын 2007 онд явуулсан туршилтыг дурьдаж, Хятадууд өөрийн хуучин сансрын хиймэл дагуулаа дэлхийгээс пуужингаар онож устгасан гэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь өөр зорилготой байхыг үгүйсгээгүй байна. Хятадын энэ туршилтаас хойш Оросын тал ч мөн сансрын цэргийн хүчиндээ ихээхэн төсөв хөрөнгө зарах болж, сансрын хүчнээ идэвхжүүлж байгааг мөн тэмдэглэсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан