Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛАА ХАНГАЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

  TV5 News 2018-08-18 839

СУРВАЛЖИЛСАН: Г. БАДАМЛЯНХУА 

Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гаргах, мөн бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсээс “Танд тусалъя” аян хэрэгжүүлж байна. Замын цагдаагийн хэлтэс Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв зэрэг байгууллагуудтай хамтран жолоч нарыг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Хяналт, шалгалт явуулахад утаа ихтэй, гэрэл дохио бүрэн бус, гэрэлтүүлэг муу, насжилт хэтэрсэн, түлшний чанар муу зэрэг зөрчлүүд гарч байгааг албаныхан ярьж байна.

Техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг дүүргийн оношлогоонд шилжүүлж байгаа юм байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө