Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“МОНГОЛ СУРВАЛЖ БИЧГИЙН ӨВ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  TV5 News 2018-08-18 821

БЭЛТГЭСЭН: Г.БАДАМЛЯНХУА 

“Монгол сурвалж бичгийн өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Хуралд Орос, Хятад, Япон, Итали, Унгар, Франц, Польш, Турк, Монгол гэсэн 9 орны 30-аад эрдэмтэн, судлаач оролцож байна. Эрдэмтэд Монгол хэл, Монголын түүх, өв соёлын тухай өнө эртнээс уламжлагдан ирсэн сурвалж бичгийг танилцуулж, судалгааны арга зүйн талаар харилцан туршлага судалж байсан юм. Эрдэм шинжилгээний хуралд Монгол судлалын нэртэй эрдэмтэн, судлаачид оролцож, олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Хуралд Монголын эрдэмтэн Ц. Шагдарсүрэн, Оросоос Владмир Успенский, Францын Александр Вовин, Унгарын Бирталан Агнеш, Японы Х. Фүтаки зэрэг Монгол судлалын нэрт эрдэмтэд оролцож байна.

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын их сургууль, Монголын үндэсний номын сан хамтран зохион байгуулж байна. Монголын ард түмний, эрдэмтэн судлаачдын мянга мянган жилийн турш цуглуулж, хуримтлуулсан өв соёлыг дэлхий нийтэд, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулах үүднээс МҮНС дэргэдээ Монгол судлалын төв, эрдэм шинжилгээний төвтэй болох зорилго тавьжээ.

Сурвалж бичиг нь монгол судлалын гол эх хэрэглэгдэхүүн, баримт гэж хэлж болох юм. Иймээс эх сурвалжийн судалгааг өргөжүүлэх, шинэ баримттай танилцах, эрдэмтэн судлаачид мэдээллээ солилцох боломжийг нээж өгөхүйц чухал хурал болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө