Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

76898 ХҮҮХЭД ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

  TV5 News 2018-08-20 371

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 76898 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очно.

Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг мэдэхийн тулд заавал цэцэрлэг дээр нь очих шаардлагагүй юм. Цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм.

Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хувьд долоодугаар сарын 25-наас зөвхөн ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд харьяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн наймдугаар сарын 13-23-ны хооронд хамран сурах тойргийн цэцэрлэг дээр багш, ажилтнууд цахимаар бүртгүүлэхэд тусалж байгаа тул эцэг, эхчүүд өөрийн биеэр очиж бүртгүүлж болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө