Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ИНДОНЕЗИЙН ЛОМБОК АРАЛ ДЭЭР ДАХИН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

  TV5 News 2018-08-20 595

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Индонезийн Ломбок арал дээр дахин хүчтэй газар хөдөлжээ. Энэ удаад 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ломбок арлын Матарам хотоос зүүн зүгт 70 км зайтай газарт, газрын 10 км-ийн гүнд болсон байна.

Тэгвэл ням гарагт Ломбок арал дээр 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, араас нь хэд хэдэн афтешок болж, өнөө өглөө дахин хүчтэй газар хөдөлжээ. Индонезийн онцгой байдлын яамны мэдээлж байгаагаар хүмүүс айж сандран орон гэрээ орхин зугтаж байсан юм. Одоогоор гамшигт үзэгдэлд хүний амь нас үрэгдсэн, ноцтой аюул гамшиг тохиолдсон талаар мэдээлээгүй байна. Түүнчлэн цунами дэгдэх аюул байхгүй байгааг эрх баригчид нь мэдээлжээ. Газар хөдлөлт Ломбок арлын томоохон хот болох Матарам болон хөрш зэргэлдээх Бали арал дээр мэдрэгдэж байжээ. Энэ сарын эхээр Ломбок арал дээр мөн л хүчтэй газар хөдлөлт болж, 7 магнитудын газар хөдлөн, 400-аад хүн өртсөн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө