Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХОЛБОГДОХ  ДУГААР ҮЛДЭЭГЭЭГҮЙ ЖОЛООЧ НАРТ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ БАЙНА

  TV5 News 2018-08-20 2424

СУРВАЛЖИЛСАН: М. АРИУНЖАРГАЛ    

Нийслэл хот анх 1778 онд дөрвөн уулын дундах энэ газартаа суурьшсан гэдэг. Анх Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээг 349 мянган хүн амтай, 10 мянга 44 автомашинтай буюу хүн амын ердөө 2,9 хувь нь автомашинтай байхаар төлөвлөгдсөн байдаг байна. Гэтэл дэлхийн 415 дахь том хот гэгдэх нийслэл Улаанбаатар өнөөдөр хүн амын төвлөрөл автомашины түгжрэлээ дийлэхээ байсан. Учир нь нийслэлийн хэмжээнд  450 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна гэх судалгаа байдаг юм. Зуны улиралд хөдөлгөөний ачаалал бага зэрэг саардаг бол хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа өдрүүдэд эрс нэмэгддэг гэдгийг албаныхан хэлж байна.

Замын түгжрэл үүсгэх олон хүчин зүйл байгаагийн нэг нь нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулах, мөн бусдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан авто машинаа тавих болоод байгааг албаныхан онцолж байна. Хамгийн гол нь холбогдох утасны дугаараа үлдээгээгүйн улмаас тухайн тээврийн хэрэгсэл зохиомол түгжрэл үүсгэх тохиолдол элбэг гэлээ.

Тиймээс холбогдох утасны дугаар байхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ байрлуулсан жолоочид зөрчлийн тухай хуулиар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаас гадна шаардлагатай бол ачиж зөөвөрлөх арга хэмжээг авч байгаа юм байна.

Авто замын зохицуулалтын цогц бодлого манай улсад дутагдаж байгаагаас гадна жолооч нар өөрсдөө соёлтой хөдөлгөөнд оролцдог байх хэрэгтэйг иргэд хэлж байна.  Олон улсад 1000 хүнд ногдох автомашины тоо 30 аас дээш болоход замын нэвтрүүлэх чадвар хангах асуудалд бэрхшээл үүсдэг гэж үздэг байна. Харин 130 аас дээш бол тухайн хотын автомашины тоонд хязгаар тавих хэрэгтэй гэж үздэг гэнэ. Гэвч нийслэл Улаанбаатар хотын тухайд 1000 хүнд ногдох суудлын автомашины тоо 240 гараад байгааг албаныхан хэлдэг юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө