Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НИЙТИЙН ТЭЭВРИЙН 24 АВТОБУСАНД ТУРШИЛТААР УТАА ШҮҮГЧ СУУРИЛУУЛЛАА

  TV5 News 2018-08-20 958

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

Нийслэлийн хэмжээнд 900 орчим том оврын автобус хөдөлгөөнд оролцон тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Нэг автобус өдөрт 200 км ядаг гэж үзвэл өдөрт дунджаар 100-200 гр утаа тогтог ялгаруулдаг гэдгийг албаныхан тогтоожээ. Хүн амын эрүүл мэнд байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тогтог, хар тугалга зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис ялгардаг байна. Манай улсад явж байгаа том оврын автобуснуудын дийлэнх нь 10 аас дээш жилийн насжилттай байдгийг албаныхан хэлдэг билээ.

Тиймээс том оврын автобуснаас ялгарах тортгийн хэмжээг шүүх DPF төхөөрөмжийг туршилтаар 24 автобусанд суурилууллаа. 

Нийтийн зорчигч тээврийн их багтаамжийн автобусанд суурилуулсан DPF шүүлтүүр нь япон улсад түгээмэл хэрэглэгддэг байна. Тус шүүлтүүрийг Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын 100 хувийн санхүүжилтээр суурилуулж байгаа юм байна. Тус байгууллага цаашид агаарын бохирдлыг бууруулах боломжит бүхий л ажилд хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцоллоо.

Цаашид авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулахад зам тээврийн хөгжлийн яам болон нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран шинэ техник технологийг нэвтрүүлэх олон ажлыг хийхээр төлөвлөж байгааг албаныхан хэлж байна. Мөн энэ чиглэлд иргэдээс санал мэдээллийг хүлээн авч боломжит хувилбаруудад хамтран ажиллах боломжийг судлана гэдгийг онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө