Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЛАБОРАТОРИУДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗӨРӨХ ТОХИОЛДОЛ 50-60 ХУВИАР БУУРЧЭЭ

  М.Ариунжаргал 2018-09-14 440

Манай улсын хэмжээнд 200 гаруй лаборатори шинжилгээ хийж байгаа бол үүний 100 гаран нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Харин лабораториудын шинжилгээний хариу хоорондоо эрс тэс зөрдөг, сорьц зөөж тээвэрлэх шижлэх явцад алдаа гардаг зэргээр шинжилгээний хариунд итгэх иргэдийн итгэл суларч байсан. Тиймээс эрүүл мэндийн яам болон Японы сисмекс корпорацитай хамтран лабораторийн үндэсний чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэн ажиллаж эхэлсэн байна.

 Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудад шинжилгээний чанарын гадаад үнэлгээ хийдэг байна. Ингэхдээ цусны шинжилгээ хийсэн лабораториудын хариуг шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг дээр шалгадаг бол элэгний в с вирус, ДОХ, тэмбүү зэрэг халдварт өвчний шинжилгээ хийсэн лабораториудыг хөсүт ийн нэгдсэн лабораторийн алба гадаад хяналт хийж ажилладаг байна. Ингэснээр лабораториудын шинжилгээний хариу зөрөх тохиолдол 50-60 хувиар буурсан байна.

Лабораторийн шинжилгээний хариу гэдэг иргэдийн эрүүл мэнд амь настай шууд хамааралтай. Тиймээс монгол улсад эрүүл мэндийн лабораторийн үндэсний чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэх чигэлэлд үйл ажиллагаа эхлүүлээд 10 жил болж байна. Ойн хүрээнд өнөөдөр цусны эмгэгийн лабораторийн оношилгооны тайлангийн хурал болсон юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө