Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“САЙН ЖОЛООЧ” НАРЫГ УРАМШУУЛЛАА

  TV5 News 2018-09-14 713

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөдөлгөөнд оролцогчдыг дүрмээ биелүүлж сахилга, соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг уриалах зорилгоор Сүү ХК-аас санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран "Миний хүүхэд ч бас замын хөдөлгөөнд оролцож байгаа, би дүрмээ баримталдаг жолооч" уриалга бүхий “Сайн жолооч”-ийг шалгаруулж урамшууллаа.

Тэр дундаа жолооч, зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийн ач холбогдлыг сурталчлах, мөн эцэг эх томчуудын хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж, хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигчдоо урамшууллаа.

Бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэн хүүхдээ аюулгүй, зөв тээвэрлэхийг уриалж байна.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

ЭХ СУРВАЛЖ: ЗЦА

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө