Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООЖ, ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

  Ч.Доржбат 2018-09-14 5303

 9 сарын 17-ны Даваа гаригаас эхлэн Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж салбарын яам болон ажил хаялтыг зохион байгуулаад байсан ҮЭ-ээс мэдэгдлээ.

Мөн багш нарын цалинг өмнөх нэмэгдэлтэйгээ нийлээд 18 хүртэлхи хувиар нэмж байна. Ирэх онд мөн инфляцын нөхцал байдалтай уялдуулан нэмэхээр талууд тохирчээ.Дээр нь ажил хаялтад оролцсон багш нарт ямар нэгэн хуулийн арга хэмжэ авахгүй байхаар ҮЭ, Яам тохиролцсон байна.Түүнчлэн ажил хаялтад оролцсон энэ хугацааны  багш нарын цалинг олгохоор болжээ.

 Мөн боловсролын салбарт 25 мянга гаруй үйлчилгээний ажилтан байгаа. Эдгээр ажилтнуудын цалин адил хэмжээнд байгаагүй. Үүнийг адил хэмжээнд байлгахаар талууд тохиролцсон байна. Ингэхлээр зөвхөн багш нар биш, боловсролын салбарт ажиллаж байгаа үйлчилгээний ажилтны цалин ч тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр болсон гэлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө