Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОНГИ ГОЛ ДЭЭР БАРИХ 70 МЕТР УРТ МОДОН ГҮҮР ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

  Т.Бадамханд 2018-09-21 1061

Өвөрхангай Зүүнбаян-Улаан суманд улсын төсвийн хөрөнгөөр хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Тухайлбал Онги гол дээгүүр тавих 70 метр урт модон гүүр барих ажил эхэлсэн байна. Гүүр тавигдснаар малчид иргэд сумынхаа төв рүү ороход саадгүй болохоос гадна хэд хэдэн сум хооронд явах боломжтой болжээ.

 Зүүнбаян-Улаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 450 орчим сая төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Тухайлбал 1976 онд баригдсан 5 дугаар багийн байрыг шинээр барьж тун удахгүй хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр 1978 онд ашиглалтад орсон ч 40 орчим жилийн турш их засварт огт ороогүй байсныг энэ жил бүрэн засвар хийж хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. Мөн сурагчдын ор хөнжлийн цагаан хэрэглэлийг иж бүрнээр нь шинэчилсэн байна. Зүүнбаян-Улаан сумын хамгийн том тулгамдсан асуудал бол Онги голын гүүрний асуудал байсан. Өнөөдөр 70 метр урт модон гүүр баригдахаар шавыг нь тавьлаа.

Гүүр баригдснаар малчин иргэд сумын төв рүүгээ ороход асуудал бэрхшээлгүй болох юм байна. Гүүрийн барилгын ажил энэ ондоо багтаан ашиглалтад орох юм. Иргэдээс ирж байгаа асуултын дийлэнх нь бэлчээр, отрын бүс нутгийн асуудал байлаа. 

Засаг захиргааны хамгийн баг нэгжийг чадавхжуулах үүднээс багийн төвийн байрыг шинэчлэн барьж эмчийн өрөө, хурлын танхим зэрэгтэй болгожээ. Мөн сүүний ээдэм нийлүүлж сыр болон бяслаг хийж байгааг сумын удирдлагууд хэлж байлаа. Тус сумын иргэдийн санал хүсэлтийг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Содбаатар сонслоо. Тойрогтоо ажиллах үеэрээ цаашид улсын төсвийн хөрөнгөөр суманд хийх шаардлагатай ажлуудыг сонсож, төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө