Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-09-21 1365

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас "Бид өвөлд бэлэн" өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр цаг агаарын онцгой нөхцөл байдалд бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах болон өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангасан талаараа танилцууллаа.

Авто тээврийн үндэсний төв өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангажээ. Аж ахуйн нэгжүүд өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлаа танилцуулж, байгууллагууд өөр хоорондоо туршлага солилцох арга хэмжээг зохион байгууллаа.

Улс, хот хоорондын нийтийн тээврийн аж ахуй нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 471 тээврийн хэрэгслийг шалгажээ. Энэ шалгалтанд нийт 23 аж ахуй нэгж байгууллага хамрагдсан байна. Үүнээс 90 дээш хувьтай 12, 70-89 хувьтай дүгнэгдсэн 11 аж ахуйн нэгж байгууллага байна. 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мөн тээврийн хэрэгслүүдийг 9-р сарын 05-аас 25-ны хооронд техникийн хяналт үзлэгт хамруулжээ.

Akre Erka-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө