Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АТҮТ: БҮРТГЭЛТЭЙ АВТОМАШИНЫ 60 ОРЧИМ ХУВЬ НЬ ҮЗЛЭГ ОНОШИЛГООНДОО ХАМРАГДСАН

  Д.Отгонсүрэн 2018-09-21 794

Улсын хэмжээнд 900 гаруй мянган бүртгэлтэй автомашин байгаагаас оны эхний есөн сарын байдлаар жил тутмын үзлэг оношилгоондоо хамрагдсан автомашины тоо 519 мянга 739 байгаа болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр орчим хувиар өссөн дүн болж байна. Харин тайлант хугацаанд үзлэгт хамрагдсан 14 мянга 70 автомашин ерөнхий байдлын иж бүрдлийн шалтгаанаар буюу их биеийн болон гэрлийн гэмтэл сэвтэй гэсэн шалтгаанаар техник хяналтын үзлэгт тэнцээгүй ажээ. Үзлэг оношилгоонд хамрагдах тээврийн хэрэгслийн хураамж суудлын автомашин 20 мянга, автобус ачааны автомашин 30 мянга, чиргүүл, мотоциклыг 10 мянган төгрөг байдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө