Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б. САНДУЙЖАВ:ОЙРХОН ГАРСАН ХОЁР УДААГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СААТАЛ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮДЭЛТЭЙ

  М.Ариунжаргал 2018-09-22 1736

 Өнгөрсөн амралтын өдөр нийслэл хот даяар 10 орчим цагийн турш тоггүй болсон. Цахилгаан саатсан шалтгааныг салбар яам холбогдох албаныхантай уулзаж хуралдсаны эцэст хүний буруутай үйл ажиллагаанаас гэж дүгнэсэн. Харин олон нийтийн дунд хэн хариуцлага хүлээх хэрэгтэй цаашид ахин ингэхгүй гэх баталгаа хаана байна гэх асуултууд хөвөрч эхэлсэн юм. Эрчим хүчний системд гарсан уг саатлаас гадна дахин нэг удаа осол гарсан байна. Энэ нь өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байсан дамжуулах ил хувиарлах байгууллага болон ТЭЦ 4 ийн дистичерүүдийн буруутай үйл ажиллагаанаас гэдгийг салбар яамнаас мэдээлэлж байна.

  Эрчим хүчний системд гарсан хоёр удаагийн ойрхон осол нь хоёулаа хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж технологийн зөрчил гарсан хэмээн тайлбарлаж байна. ТЭЦ 4 ийн хашаанд дамжуулах ил хувиарлах байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Дамжуулах болон тэц дөрөвийн диспичерүүд ажлаа хүлээлцэх явцдаа алдаа гаргасан гэдгийг хэлж байгаа юм. Үүнээс гадна энэ оны өвөлжилтийн горим хүндхэн батлагдсан гэдгийг хэлэв.

Олон нийтийн дунд эрчим хүчний салбар сэргээгдэх эрчим хүчийг хааж цахилгааны эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчээр сэлбэхгүй байна гэх шүүмжлэл байгаа юм. Харин тийм зүйл байхгүй гэдгийг хэлж байна. Учир нь нарны эрчим хүчийг аж ахуй нэгж, албан байгууллага цахилгааны эх үүсвэртээ ашиглах бүрэн боломжтой ч төвийн эрим хүчийг хангаж байгаа эрчим хүчний систем дээр тохируулга станц байхгүй гэдгийг онцов.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө