Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АРД ТҮМНИЙ ХАНДИВААР Д.БАТМӨНХ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

  Г.Бадамлянхуа 2018-09-24 17039

Олны хүч оломгүй далай гэдэг. Эдгээр өдрүүдэд сайхан сэтгэлт Монголчуудын буянаар нэг өрх орох оронтой болж амьдралд нь гэрэл гэгээ гийлээ.  Хэдхэн хоногийн өмнө галд гэрээ алдаж хагас өнчирч үлдсэн 4-н хүүхдээ тэврээд хоцорсон Д.Батмөнхөд нийт Монголчууд сэтгэлийн тэнхээ хайрлаж тусламжийн гараа харамгүй сунгасан юм. 

Богино хугацаанд хүчээ авч олны дэмжлэгийг хүртсэн Батмөнхийн гэр бүл өнөөдөр шинэ орон сууцтай боллоо.

Д.Батмөнх болон түүний охидод туслах аян энэ сарын 18 буюу мягмар гаригаас эхэлсэн. Хүнд хэцүү цаг үед нэгнээ түшсэн Монголчуудын сайхан сэтгэлийн ачаар Д.Батмөнхийн хандивын дансанд 7 хоногийн хугацаанд 80-аад сая төгрөг төвлөрсөн юм. Үүнээс 75 сая төгрөгөөр Д.Батмөнх Хан-Уул дүүрэг, Буянт ухаа спорт цогцолборын арын дэнжид байрлах “Викторъя тавн”-д 70 м2 хоёр өрөө шинэ байр худалдан авсан юм. Ашиглалтад ороод удаагүй, хүн амьдраагүй энэ байрны 1 м2 нь 2,100,000 төгрөг, 70м2 нь 147,000,000 сая төгрөг юм. Харин Цомт групп компанийн захирал н.Цогтгэрэл болон түүний хамт олон үнийг 50 хувиар хөнгөлсөн юм. Батмөнх өдрийн сайныг харж, шинийн 17-нд орон сууцандаа орохоор төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар гал тогооны тавилгаа захиалж, нэн түрүүнд шаардлагатай байгаа тавилга, хэрэгслээ худалдан авлаа.

Батмөнхийн 3 охин болох Анхмаа, Амина, Халиунаа нар өнгөрөгч Бямба гарагт “7 одой” хүүхдийн сувилалд хэвтсэн юм.  7 одой хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Цолмон түүний хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр хэвтэн эмчлүүлэх боломж олгосон юм. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй сайжирсныг эмч, мэргэжилтнүүд ярьж байлаа.

Д.Батмөнхийн хань өөд болоод 20 гаруй хонож байна. Орон гэрээ галд алдаад, өмсөх ч хувцасгүй хэдэн нялх хүүхдийн хамтаар зүдэрч явахдаа тэнгэрт одсон ханийнхаа хойдын буяныг даатгаж амжсангүй хэмээн Батмөнх гуай ярьж байсан юм. Харин өнөөдөр намрын дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийг зорьсон юм. Ханийнхаа хойдын буяныг даатгаж Монгол түмэндээ талархсан сэтгэлээр буян, ном хуруулсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө