Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

13 НАСТАЙ ОХИНЫ НҮЦГЭН ЗУРГИЙГ НЬ АВЧ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОР ГЭЖ ДАРАМТАЛЖЭЭ

  Ч.Доржбат 2018-09-25 1836

Манай улс фэйсбүүк хэрэглээгээрээ Ази тивд нэгд, дэлхийд эхний 10-д орж байна. Судалгаанаас авч үзвэл фэйсбүүк хэрэглээний 50-55 хувийг 13-25 насны залуус эзэлж байна. Энэ дундаас өсвөр насны охид  хөвгүүд төрөл бүрийн facebook группд орж гэмт хэргийн хохирогч болж байна. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хуурамч facebook хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцан, садар самуун үйлдэлд уруу татсан этгээдийг шалгаж байна .

Хохирогч Б 14 настай. Одоогоос нэг жил гаруйн өмнө санхүүгийн туслалцаа өгнө гэсэн насанд хүрэгчдийн facebook  группд оржээ. Ингээд тэрээр эцэст нь хохирогч болж, бэлгийн харьцаанд ор гэсэн дарамт ч ирсэн байна.

Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд хэт их ойртсоноос болж энэ мэт сөрөг хандлагууд ихэд гарч гэмт хэрэгт өртөх болсон байна. Иймд ЦЕГ-аас санаачлан UNFRIND хөдөлгөөнийг санаачлан зохион байгууллаа. Судалгаагаар 7 хүүхэд тутмын нэг нь садам самуунд уруу татсан зурвасыг нийгмийн сүлжээгээр дамжуулан авдаг гэж гарсан байдаг. Тиймээс ЦЕГ-аас эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдийнхээ цахим хаягт хяналт тавихыг, тэдэнд энэ талаар ойлголттой байж сэрэмжлүүлэхийг сануулсан. Энэ аян улс орныг хамарч чадсан юм.

Дээр гарсан хэргүүдээс  үүдэн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сошиал  орчинд хэнтэй ямар харилцаатай байгаа тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө