Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨР ХУУЛЬ БОЛОН ХЭРЭГЖИНЭ

  Ч.Доржбат 2018-10-11 1042

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу 1-5 дугаар ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байсан.

Харин  Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг  өргөн мэдүүлсэн.  Энэ хуулийн төслийг УИХ цаашид хэлэлцэхийг нь дэмжлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн.Тухайлбал  гишүүн Энх-Амгалангийн хувьд хуулийн төсөлд нэг хүүхэд өдөрт 600 төгрөгийн хоол хүнс хэрэглэнэ гэж тусгасан нь өмнөхөөсөө дордсон байна гэдгийг хэллээ. Мөн гишүүн М.Билэгт Д.Эрдэнбат, С.Мөнхбаатар нарын хувьд орон нутаг хэрэгжихэд хүндрэлтэй зүйлүүд байна. Үүнийг хуулийн төсөлд тодорхой тусгаж  анхаарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.Хуулийн төслийг ирэх оны 9-р сарын нэгнээс хэрэгжүүлэхээр хууль санаачлагчид хуулийн төсөлдөө тусгасан байна.

 Энэ хуулийн төслийг боловсруулахын тулд хууль санаачлагч гишүүд орон нутаг хот хөдөөгүй явж судалсан байна. Өмнө үдийн цай нэрээр хэрэгжиж байсан хөтөлбөрт олон алдаа дутагдал байсан. Хэрэв хуулийн төсөл УИХ-аар батлагдвал буух эзэн буцах хаягтай болноо гэдгийг төсөл санаачлагч гишүүдийн Б.Ундармаа хэлж байна. Орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд сурагчдын үдийн цайнд малчдын цагаан идээг оруулах нь хамгийн зөв гэсэн байр суурийг илэрхийлж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө