Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-10-12 594

2018/10/12

ХОНЬ

Өнөөдөр холимог хандлагатай байна. Эргэлзээ төрүүлээд байсан зүйлийн үндэс суурь тодорхой болж ирнэ. Бодож байсан хувийн зорилго чинь биелж магад. Байраа солих шаардлагатай хүмүүсийн хувьд амьдрах газар олоход хэцүү байж болох юм. Гэвч хэрэв та тэвчээр гаргах юм бол таны бололцоонд таарсан боломжийн орчинтой газар олдох болно. 

ҮХЭР 

Өнөөдөр боломжтой бол хуулийн бичиг баримтанд гарын үсэг зурахаа хойшлуул. Бичиг цаасыг сайтар уншиж судал. Өнгөрсөн явдалд санаа зовохын оронд ирээдүйгээ хар. Өнөөдөр эд хөрөнгө, хувийн үнэт зүйлсээ сайн хамгаал. Хэрэв болгоомжтой хянуур, шургуу бөгөөд нарийн мэдрэмжтэй байж чадах юм бол бүтээлч үр дүн гарна.

ИХЭР 

Таныг ямар нэгэн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд урих бололтой. Энд та өөрийн бүх л шилдэг чанар чадваруудаа гарган харуулах болно. Гэхдээ хорхой хүргэсэн амлалт, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ажил хэргийн саналд болгоомжтой хандахыг сануулъя. Ямар нэг дүгнэлтэнд хүрэхийн өмнө бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй.

МЭЛХИЙ 

Хайрын дотно харилцаа ханьтайгаа сэтгэлээ хуваалцах сэдлийг өгнө. Хүн бүр таныг хазах гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Бясалгал хийж, паркаар алхалж, өөрийн дотоод ертөнцтэйгөө холбоо тогтооход цаг гаргаарай. Настайчууд гэмтэж бэртэх, цус харвах аюултай байгаа тул болгоомжтой байж харж хандах хүнтэй явахыг од эрхэс анхааруулж байна.

АРСЛАН 

Амжилтанд хүрэхийн тулд чадах бүхнээ хий. Шалихгүй зүйлд эмзэг хандан ажиллаж магадгүй байна. Та энэ өдөр хэрүүл маргаанд оролцон эрч хүчээ барснаас хүч чадлаа нөөцлөх нь зөв. Энэ өдөр судалгаа шинжилгээ хийх санхүүгийн байдлаа эргэн харах чухал асуулт асуух зэрэгт таатай. Удаан урагшилж байсан эрсдэлтэй ажил энэ өдөр хурдан бүтнэ.

ОХИН 

Хамт олны зүгээс гаргаж буй саналуудыг анхааралтай сонсоход илүүдэхгүй байх. Ажлын үр дүн санаснаас чинь өөр байлаа ч тайван хүлээцтэй хандахыг сануулж байна. Таны эрч хүч, энерги аажмаар өсөн нэмэгдэж байгааг мэдэр. Ингэж чадвал ямар нэгэн саад тотгор гарахгүй бөгөөд хүн бүр танд тааламжтай хандаж, дотно харилцаа үүснэ.

ЖИНЛҮҮР

Өнөөдөр зорьсондоо хүрэхэд бэрх дарамттай байх болно. Энэ өдөр тусах өвчин ч удаашрах болно. Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцмаар санагдаж болзошгүй. Одод хамаагүй хүнтэй илэн далангүй харьцах нь хор хөнөөлтэй болохыг сануулж байна. Хүлээцтэй байх хэрэгтэй.

ХИЛЭНЦ 

Энэ өдөр хоорондоо ихээхэн зөрчилтэй үйл явдлууд болно. Хууль сахиулах байгууллага эсвэл удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Хэлэх үгээ цэгнэ. Өмнөх нөхцөл байдлаар тооцон төлөвлөгөө гарга. Таны тусч нинжин сэтгэлийг ашиглахыг хичээж байгаа хүнтэй болгоомжтой харьц. Үндсэн асуудлаа л ярь.

НУМ

Эрүүл мэндэд аюултай тул од эрхэс таныг олон хүн үймж шуугисан газар болон найр наадмаас холуур явахыг анхааруулж байна. Энэ өдөр муу зуршилтайгаа тэмцэхэд тааламжтай. Зарим тохиол амьдралын үйл явцыг тодорхойлно. Гэхдээ ихэнхи цагаа гэртээ өнгөрөөх бололтой. Таны ойр дотны хүмүүс танд маш их сэтгэлийн дэм болно.

МАТАР 

Шинэ ажлын санал хүлээн авах бөгөөд чадвар туршлагаа нэмэгдүүлэх сайхан боломж гарч байна. Нийгмийн үйл ажиллагаанд маш өндөр үнэ цэнэтэй гэрээг батлах болно. Илүү зардал гаргах шаардлага гарч магадгүй. Худалдан авалт хийхээсээ өмнө сайн бодох эсвэл юм худалдан авахаа хойшлуулах нь зөв алхам юм.

ХУМХ 

Үр бүтээлтэй өөрт хэрэгтэй зүйлсийг олж авсанаар дотоод эрх чөлөөгөө мэдэрнэ. Биеийн идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, хүмүүстэй харилцах, идэвхитэй амарч наргиж цэнгэхэд таатай. Найз нөхөд холын хамаатан садан хөршүүдтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Цагийг тооцоолдог байдал тань өнөөдөр бага зэрэг буруу байна.

ЗАГАС 

Нийгмийн шинжтэй үйл ажиллагаа хэцүү хүнд ажил шиг л санагдах болно. Таньд романтик харилцаа үгүйлэгдэж байна. Өөрийгөө хэт хязгаарлахгүй бол ашигтай нөхцөл байдлыг олж чадна. Гэхдээ болгоомжтой байгаарай. Дотны найз нөхөд, гэр бүлийнхэндээ үнэн сэтгэлээсээ ханд. Ганц бие хүмүүсийн хувьд урлагийн ертөнц хайр дурлал, хосоо олно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө