Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨМНӨХ САРААС 0.1 ХУВИАР БУУРЧЭЭ

  Т.Бадамханд 2018-10-12 740

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 9 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувиар буурсан үзүүлэлтийг статистикчид гаргажээ. Ингэж буурахад ундаа усны бүлгийн болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 4.9 хувиар буурсан голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх сараас Сүхбаатар, Баян-Өлгий, Архангай, Дорнод, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймгуудад 0.1-0.7 хувиар өсч харин бусад аймагт 0.1-1.3 хувиар буурсан үзүүлэлтийг статистик харуулж байна. Хамгийн өндөр өссөн үзүүлэлтийг Дархан-Уул аймаг харуулсан нь 0.7 хувьд хүрчээ.

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын ажилгүйдлийн түвшинг танилцуулсан. Үүнд улсын хэмжээнд 34.0 мянга ажилгүй иргэд байгаагийн 24.2 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.8 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.9 мянга нь Улаанбаатарт, 4.8  мянга нь Хангайн бүсэд, 4.2 мянга нь Баруун бүсэд,  3.9 мянга нь Төвийн бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 478 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа юм байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний 9 сард ажилгүй 64.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 14.9 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 51.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө