Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

РОНАЛДУ ШИГШЭЭ БАГТАА ЭРГЭН ТОГЛОХ УУ?

  Б.Оюун 2018-10-12 1101

Португалийн хөлбөмбөгийн од, тамирчин Криштиану Роналду улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд дахин нэгдэж, удахгүй талбайд гарч тоглох бололтой. Энэ талаар Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Фернанду Сантуш мэдээлжээ.

Криштиану Роналду 10, 11-р сард үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд гарч тоглохгүй болсон юм. Шалтгаан нь хөлбөмбөгчний хувийн хүсэлтээр гэж байгаа ч хэвлэлүүд Роналдугийн эсрэг хүчингийн хэргээр шүүхэд гомдол ирсэнтэй холбон тайлбарлажээ.

Криштиан Роналдугийн эсрэг Америкийн иргэн Кэтрин Майорга шүүхэд гомдол гаргаж, түүнийг хүчирхийлсэнд буруутгасан юм. Кэтрины мэдүүлснээр энэ явдал 2009 онд болжээ. Гэвч Роналду түүний эсрэг гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Кэтрин Майорга гэгч нь түүний нэрийг ашиглан нэрд гарахыг хүсч байгаад буруутгасан байна.

Криштиану Роналду нь Италийн “Ювентус” багт тоглохоос гадна Португалийн үндэсний шигшээ багт мөн тоглож, 2016 онд шигшээ багтайгаа Европын аваргаар тодорч байжээ. Тэрээр “Реал Мадрид” болон Португалийн Үндэсний шигшээ багийн шилдэг “бомбардир” юм. Роналду 2008 оноос Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө