Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГИЛЬЕРМО ДЕЛЬ ТОРО-ГИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  Б.Оюун 2018-10-12 1450

“The shape of water” киногоороо шуугиулсан орчин цагийн нэртэй кино найруулагчдын нэг болох Гильермо дель Торогийн тухай сонирхолтой баримтуудыг дэлгэе.

Гильермо дель Торо нь 1964 оны 10-р сарын 9-нд Гвадалахарад мэндэлжээ. Оскарын шагналт кино найруулагч нь найруулагч, зохиолч, продюсер гээд кино урлагийн бүхий л ажил мэргэжлийг гүйцэтгэдэг, чадварлаг уран бүтээлч.

Тэрээр “The shape of water”, “Beautiful” киногоороо Оскарын шагнал хүртэж, “Mama”, “Crimson Peak” триллер зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан олон бүтээл туурвисан юм.

  1. Гильермо дель Торо “аймшгийн” төрлийн кино бүтээдэг ч үнэндээ өөрөө цус харж чаддаггүй, бусдын харууслыг хуваалцаж чаддаггүй нэгэн гэнэ

8 фактов о Гильермо дель Торо (фото 3)

2.  Найруулагч 2007 онд “Фавнагийн лабиринт” киногоороо Оскарын шагналд нэр дэвшиж байсан ч 11 жилийн дараа “The shape of water” киногоор энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ

 

8 фактов о Гильермо дель Торо (фото 5)

3. Дель Торо үлгэрийн болоод аймшгийн киноны төрөлд ч улс төрийн давхар утга агуулга байдаг гэдэгт итгэдэг

 

8 фактов о Гильермо дель Торо (фото 7)

 

4.  Гильермо дель Тород дуртай ном, комикс, урлагийн бүтээлийн цуглуулгад нь зориулсан тусдаа байшин байдаг гэнэ. Түүнийгээ тэрээр Bleak house гэж нэрлэжээ. Дель Торогийн цуглуулгад 50 мянган комикс ном байдаг гэнэ.

 

8 фактов о Гильермо дель Торо (фото 9)

 

5.  Дель Торогийн 1993 онд бүтээсэн “Хронос” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Москвагийн олон улсын кино наадамд оролцож байжээ

 

8 фактов о Гильермо дель Торо (фото 11)

6. Дель Торо хэдийгээр төрөлх Мексик орныхоо төлөө цохилох зүрх сэтгэлтэй ч арга буюу эх орноосоо дүрвэн явжээ. 1997 онд тэрээр нэгэн нэртэй кино студитэй хамтран ажиллах ашигтай гэрээ байгуулсны дараа түүний үл мэдэгдэх этгээдүүд их хэмжээний мөнгө нэхэмжлэн хулгайлж байжээ. Түүнийг найруулагч Жеймс Кемерон суллаж, Канад руу гэр бүлийн хамт зугтахад нь тус болсон байна.

8 фактов о Гильермо дель Торо (фото 13)

 

7. Нэртэй найруулагчийг Hollywood Hills –ийн нэртэй оршин суугч Бенисио дель Торотой гэр бүлийн харилцаатай гэж итгэдэг байна. Гэсэн ч тэд ердөө л адилхан овогтой гэдгээс өөр ямар нэгэн холбоогүй хүмүүс юм.

 

8 фактов о Гильермо дель Торо (фото 15)

 

8. Гильермо дель Торо хий үзэгдэл, дэлхийгээс өөр ертөнц байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Тэрээр амьдралдаа хоёр удаа хий үзэгдэлтэй учирсан гэж үздэг байна. Багадаа авга ахынхаа гэрт, мөн хоёр дахь удаа “Хоббит” киноны зураг авалтын үеэр тэрээр хий үзэгдэл харсан гэж ярьдаг байна.

 

8 фактов о Гильермо дель Торо (фото 17)

8 фактов о Гильермо дель Торо (фото 18)

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө