Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Н. ЦЭРЭНБАТ: 100 МЯНГАН АЙЛЫН ЯНДАНД “БҮРЭН ШАТАЛТ ДЭМЖИХ ТӨХӨӨРӨМЖ” СУУРИЛУУЛНА

  Г.Бадамлянхуа 2018-10-16 1343

 Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2019-2020 он хүртэл 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэл Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглож байгаа юм. Үүнээс гадна гэр хорооллын утааг бууруулахын тулд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж ажиллаж байгаа.

2019 оны улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахад 193 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 54 тэрбум төгрөгийг  Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 100 мянган айлын янданд бүрэн шаталтыг дэмжсэн индукцэн төхөөрөмж суурилахаар төлөвлөж байгаа юм.   Янданд суурилуулах төхөөрөмжид зарцуулах мөнгөөр орон сууц барих хэрэгтэйг гэсэн яриа цахим орчин д маргаан дагуулаад байгаа юм. Үүнийг байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н. Цэрэнбат тайлбарлахдаа: Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах ажил урт хугацааных, харин ойрын хугацаанд утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж хэмээж байсан юм.

Улаанбаатар хотын  60 гаруй хувь буюу 220 мянган арх гэр хороололд амьдарч байна гэсэн судалгаа байна. Эдгээр өрхийн 100 мянгад нь бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суулгаж, 120 мянган айлыг сайжруулсан түлшээр хангаснаар Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр нийлүүлэх компанийг нээлттэй тендер зарлах замаар сонгох бол сайжруулсан түлш нийлүүлэх аж ахуйн нэгжүүд нэгдэж, “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл” байгуулан нэгдсэн журмаар шахмал түлшийг нийлүүлэхээр болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө