Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХУГАЦАА НЬ ДУУССАН 45 НЭР ТӨРЛИЙН 22 САЯ ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БИТҮҮМЖИЛЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-10-17 1673

Энэ сарын 15-нд иргэний гомдол мэдээллийн дагуу НМХГ-аас Ханару дэлгүүр болон агуулахад шалгалт явуулсан.  Хяналт шалгалтын явцад Ханару дэлгүүр бүтээгдэхүүний он, сар, өдрийг хуурамчаар засварлаж бичдэг нь тогтоогдсон. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг мэргэжлийн байгууллагаас дүгнээд байна. Хугацаа дууссан болон он сарыг зассан нийт 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэн саатуулжээ.  Мөн ургамал болон далайн гаралтай 29 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд өгсөн байна.

Ханару дэлгүүр Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгааг дэлгүүрийн ажилтнууд ярьсан юм. Хугацаа нь дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн оруулж ирэх, засварлах явдал сүүлийн 3 жил хавтгайрсан тул дэлгүүрийн ажилтан 10-р сарын 4-нд мэргэжлийн байгууллагад хандсан байна.

Гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг дахь МХХ-ийн байцаагчид хяналт шалгалт явуулж, 1000 нэгж буюу 1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдсэн байна. Харин энэ өдрөөс 10 хоногийн дараа гомдол гаргагч НМХГ-т дахин хандсанаар өнөөдрийн хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. НМХГ-аас ханару дэлгүүрт 2017 онд шалгалт хийжээ. Ингэхэд хугацаа нь дууссан, зөрчилтэй бараа бүтээгдэхүүн илрээгүйг албаныхан ярьсан юм.

2018 он гарсаар Ханару дэлгүүр Солонгос улсаас 4 удаагийудаа бараа татжээ. 1-р сарын 14 20,3 тонн бараа, 4-р сарын 12-нд 19,9 тонн, 6-р 18-нд 21,3 тонн, 9-р сарын 7-нд 19,7 тонн бараа татсан байна. Нийт 106 нэр төрлийн 80 гаруй тонн бараа татсан. Хил гаалиар нэвтрэхэд хаяг шошгын зөрчилтэй гэж бүртгэгдээгүй.

Зөрчилтэй барааг ямар замаар яаж оруулж ирсэн нь тодорхойгүй тул хуулийн байгууллагад шалгуулахаар өгснийг албаны хүн хэллээ. Харин Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхдээ урьдчилж зарладаг. Хуулиндаа ийм заалттай байдаг. Энэ байдлыг халж, өөрчлөлт оруулах шаардлагтай болсныг мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ярьж байлаа.

и: Ханару дэлгүүр Скай фүүдс, Шинэ ариранг, ханылгуан, кимбаб чонгуг, ариранг, тэнэн, халла, инчон, чансу кальби, сэжүн зэрэг нэр бүхий дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн газарт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Иймд эдгээр газруудад хоол амтлагч болон хүсний бүтээгдэхүүний татан авалт хийх мэдэгдэл хүргүүлсэн байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө