Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 19-21-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

  Б.Уянга 2018-10-17 301

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага гурван өдрийн хугацаанд зохион байгуулагдана. Дүүргүүдийн хувьд бэлтгэл бүрэн хангагджээ.

Энэ удаагийн цэрэг татлагад хамрагдах насны залууст цэргийн зарлан дуудах бичиж тарааснаас 95.9 хувьд нь хүргэгдсэн байна.

2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас 4801 иргэн буюу 9.5 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгджээ. Үүнээс 3781 иргэнийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авчээ. Мэс засал, гэмтлийн шалтгаанаар 29.9 хувь, чих, хамар хоолой 13.2 хувь, дотрийн өвчлөл гэсэн шалтгаанаар залуус цэргийн албанд тэнцээгүй байна. Мөн нүд, мэдрэл, харшил болон жингийн асуудлаар тэнцээгүй залуус цөөнгүй байна. Мөн өдөр тутамдаа байнга пүүз кет зэрэг өмсдөг нь өвчлөлд хүргэх гол шалтгаан болж байгааг анхаарууллаа.  

Цэрэг татлагаар өвчний учир чөлөөлөгдсөн залуусыг эрүүлжүүлэхээр дуудахад ирдэггүй, эрүүл мэндээр тэнцээгүй нь эмчилгээний төлбөрийн чадваргүй, өвчнөөрөө шалтаг болгон цаашид цэргээс чөлөөлөгдөх санаатай байдаг зэрэг олон асуудал ч энэ үеэр яригдлаа. Мөн биедээ олон шивээс хийлгэж, цоолж ээмэг зүүсэн нь сэтгэцийн эмгэг гэсэн шалтгаанаар хасагдах нэг шалтгаан болдог байна.  Цэргийн албанд тэнцээгүй залуусыг эрүүлжүүлэх ажил хийж байгаа ч дуудсан цагт ирдэггүй зэрэг алдаа дутагдал байгааг ярилаа.

  Зэвсэгт хүчинд 2 жилийн хугацаатай алба хаах ёстой. Мөн цэргийн дүйцүүлэх албыг цэрэгт яваагүй 26 нас хүрээгүй иргэн мөнгөн хэлбэрээр орлуулан хаах боломжтой . Цэрэг татлага энэ ажлыг бүгдийг зохион байгуулна. Харин цэргийн албанд явсан залуусаа халагдаад ирэхэд ажил, орлоготой болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа юм байна. Энэ сарын 15-наас цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдаа  хүлээн авч ажил олгогч нарт санал тависны дагуу 32 байгууллагаас 2100 ажлын байрны санал иржээ.

 Хугацаат цэргийн албанд татагдагчид

-       Иргэний үнэмлэх

-       Цэргийн үүрэгтний үнэмлэх

-       Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-       Нийгмийн даатгалын дэвтэр

Их дээд сургуульд суралцагч оюутнууд

-       Сургуулийн тодорхойлолт

-       Сургалтын төлбөр төлсөн баримт

-       Оюутны үнэмлэх

-       Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

-       Сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг цэрэг татлагын байранд авч ирэх үүрэгтэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө