Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  Б.Уянга 2018-10-17 1343

 Нийтийн эзэмшилийн зам талбай, явган хүний зам талбайд дур мэдэн хүч түрж орж ирсэн газруудад арга хэмжээ авч байгаа жишээ өчигдөр Туушин зочид буудал дээрээс харагдсан. Тэгвэл үдээс хойш Өргөө амаржих газар орчмын явган хүний замыг чөлөөлөх ажил хийгджээ. Энэ мэтчилэн БЗД 25 хороо, натур төвөөс нарны зам руу холбосон авто зам, ХУД 15 хороо Зайсангийн гудамжинд байрлах явган хүний зам зэрэг газруупыг чөлөөлөх ажлуудыг эхлүүлсэн байна.  Өнөөдрийн байдлаар мэдэгдэл хүргүүлсэн дөрвөн газар байгаа ч иргэдийн мэдээллийн дагуу энэ тоог нэмнэ гэж байна

Явган хүний зам чөлөөлөхдөө хувийн өмч рүү шууд халдахгүй. Анх олгосон газрыг кадастрын зурагтай нь тулгаж тухайн хэмжээнд байгаа эсэхийг тулгасны дараа шаардлага хүргүүлэх арга хэмжээ авна гэж байна. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол 7-10 хоногийн дараагаас албадан чөлөөлөх ажлыг хийдэг гэлээ.

Мөн хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгох ажлын хүрээнд 10 байршлын 15 гудамж талбайн 9771 м2 талбайд стандартын шаардлагад нийцсэн явган замыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байгааг мэдээллээ.   Цаашид 2020 он хүртэл явган хүний зам аян өргөжинө гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө