Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЁЛЖЪЁ: СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

  М.Уянга 2018-10-17 1021

Дэлхийн улс орон болгонд өөрсдийн гэсэн согтууруулах ундааг эсгэх, найруулах онцлог болон хэрэглэх нарийн дэг, соёл бий. Япон улс гэхэд будаанаас гаргаж авсан “Сакэг”-аа үндсэн хоол болох түүхий загас идэх үеэрээ халааж хүртэн ходоодондоо бактери үүсэхээс сэргийлдэг.  Европчууд усан үзэмний дарсыг оройн хоол болон шарсан мах идэхдээ хэрэглэж эсвэл унтахаасаа өмнө 1 хундгийг уудаг байна. Энэ нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж, зүрх судасны өвчлөлд ч эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Харин  Монголчууд эрт үеэс л гүүний саамыг боловсруулж айраг нэрэн түүнийгээ өөрт тааруулан хүртдэг уламжлалтай.

Согтууруулах ундаа нь баяр ёслол, чухал уулзалт, арга хэмжээнүүдэд хэрэглэгдэж хүмүүсийн хоорондох харилцааг дотносуулан, нээлттэй чөлөөтэй яриа өрнүүлэхэд тусалдаг. Мөн эмчилгээний журмаар буюу тайвшруулах зорилгоор унтахын өмнө 50-100мл ууж болохыг эмч нар зөвлөдөг. Ажлын стресс ядаргаанд орсон бол чөлөөт цагаараа алжаалаа тайлж, хөгжилдөн стандарт хэмжээгээр тохируулан хэрэглэх нь зүйтэй.  Харин аливаа юмны тун хэтэрвэл муу үр дагавартай байдаг шиг согтууруулах ундааг хэтрүүлбэл маш муу ч байж болно. Энгийн үед өдөр тутам эсвэл, баасан гараг бүр согтууруулах ундаа хэрэглэх ёстой гэсэн бодлоо авч хая.

 Танд согтууруулах ундаа хэрэглэх зайлшгүй тохиолдол гарвал тунг нь хэтрүүлэлгүй тааруулж, өөрийгөө хянан, биеэ зөв авч явж, анхаарал болгоомжтой байж, бусдын амгалан тайван байдал алдагдуулахгүй байхыг анхааруулъя.  Хэрэв согтууруулах ундаанд донтвол “Та хэн бэ”, “Хэн байсан бэ гэдэг” зүйл үгүй болно гэдгийг хатуу сана. Согтууруулах ундааг зөв зохистой, соёлтой хэрэглэж суръя!           

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө