Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЁЛЖЪЁ: КИНО ТЕАТРТ ГАНЦААРАА ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА МЭТ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ!

  М.Уянга 2018-10-18 1187

 1921 онд Оросоос кино төхөөрөмжүүд оруулж ирснээр Монгол хүмүүс анх олуулаа цугларч дэлгэцэд туссан дүрсийг үзэж, түүнийгээ хөдөлгөөнт зураг, сүүдэр ший гэж  нэрлэдэг байжээ.  Харин Монголын анхны кино театр 1930 онд "Ард" нэртэйгээр vvд хаалгаа нээсэн. Үүнээс хойш Монголын кино театрын соёл үүссэн гэж хэлж болно.

Кино нь өөрөө урлаг бөгөөд кино театрт очих нь хүмүүсийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх олон сайн талтай. Харин үүнийг мэдрэхийг хүссэн хэн боловч тухайн газрын дүрэм, журмыг даган биеэ зөв авч явах нь хувь хүний хамгийн том соёлын илэрхийлэл  билээ. 

   Кино театрт наад захын соёл эзэмшээгүй хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг бүдүүлэг хүмүүсээс болж үзвэртээ сэтгэл дундуур үлдэх тохиолдол цөөнгүй гардаг. Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн үгийг тунгааж, бусдыгаа ч, өөрийгөө ч  хүндэтгэе!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө