Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УЛААНБААТАР МАТЕМАТИКИЙН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР 14 ДЭХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  М.Уянга 2018-10-19 748

Олонлог академи дээр түшиглэдэг Улаанбаатар математикийн нээлттэй семинар 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн семинар  14 дэх удаагийнх ба математикч П.Энхболд агсны 60 насны ойд зориулан боллоо. Уаанбаатар математикийн нээлттэй семинарын гол зорилго нь дэлхий дахинд болж буй математикийн шинэ содон үйл явдал, нээлт, болон үр дүнг таниулан сурталчлах зорилготой юм байна. Семинарт МУИС, МУБИС, ШУТИС-ийн математикийн багш, эрдэмтэд болон дунд сургуулийн математикийн багш, математикт сонирхолтой оюутан, сурагчид оролцож санал бодол, мэдлэг, туршлагаа солилцон, шинэ, шинэлэг нээлтийн талаар хуваалцдаг байна.  

 Урьд нь их дээд болон дунд сургуулиудын математикийн сургалтын арга барил өөр өөр байдаг учраас хоорондоо санал зөрөлддөг байсан бол Улаанбаатар математикийн нээлттэй семинар ТББ байгуулагдсанаар Монголын математикийн салбарынхны санаа бодол нэгдэж эхэлжээ. Семинар жилд нэг удаа бус тухайн нөхцөл байдлаасаа хэдэн удаа ч зохиогдох боломжтой болохоор математикт сонирхолтой багш, оюутан сурагчид өргөнөөр оролцож болох юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө