Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН УЛМААС 27400 ГАРУЙ ГА ГАЗАР ЭВДЭРЧ, СҮЙДЖЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-10-22 888

Уул уурхайн салбар улс орны эдий засагт чухал нөлөөтэй ч байгаль, орчноо хайрлах, хамгаалах асуудал үүнээс ч чухал гэдгийг аймаг орон нутгийн удирдлагуудаас эхлээд ярьж байна. Уул уурхайн нөхөн сэргээлт бол байгаль орчы салбарт нэн тулгамдаж байгаа асуудал гэдгийг орон нутгийн төлөөлөл, байгаль орчны салбарынхан онцолж байгаа юм.

Өнгөрсөн онд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч сүйдсэн газрын тооллого хийхэд урьдчилсан дүнгээр 27405,46 га газар эвдэгдсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй, хийсэн ч гүйцэд, чанартай хийдэггүй, ялангуяа нөхөн сэргээлт нэрийдлээр хууль бус олборлолт явуулах нь хэрээс хэтэрснийг орон нутгийн иргэд, холбогдох албаныхан ярьлаа. Иймд хууль тогтоомжийг боловсронгуй болгож, Нөхөн сэргээлтийн тухай хуультай болж, хуулиндаа хариуцлагын даатгалын тогтолцоог тусгах нь чухал хэмээн ярьж байна.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч сүйдсэн газрын тооллого хийхэд улсын хэмжээнд нийт 27400 гаруй га газар эвдэгдсэнээс 1100 газар буюу 8871,18га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэдэг тооцоо гарсан. Уул уурхайн нөхөн сэргээлт хийх шаардлагатай, байгаль хамгийн их эвдэгдсэн аймгуудын жагсаалтыг гаргасан байна.

Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд хамтран ажиллаж, ажлын уялдаа холбоог сайжруулах нь чухал гэдгийг холбогдох албаныхан ярьж байна. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс хариуцлага нэхэх, эвдэрсэн газрын тооллогоор иогтоогдсо газруудыг нөхөн сэргээх, хариуцлага тооцох, хохирол барагдуулах чиглэлээр хяналт тавьж ажиллах шаардлагатай гэлээ.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө