Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Цахим орчинг Зөв БолГоё" аян эхэллээ

  Д.Оюунтуяа 2018-11-08 277

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн “Цахим орчинг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын 1-нээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд эерэг мэдээний давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм. Аян 11 дүгээр сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.

Цахим орчинд бусдын нэр төрийг санаатайгаар үндэслэлгүй гутаан доромжлох, буруу ташаа мэдээллээр олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх, албан эх сурвалжгүй, баримт нотолгоогүй мэдээлэл их явах болсон нь иргэдийг гэмт хэргийн хохирогч болгох, хүүхэд залуусыг буруу, хорт зуршил руу уруу татах үйлдлүүд ихээр гарах болсон. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас санаачлан  хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. Тэгвэл“Unfriend” хөдөлгөөний үргэлжлэл болгон “Цахим орчинг зөв болгоё” хэмээх дараагийн аянг өрнүүлж байгаагаараа онцлог юм байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө