Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 2021 ОН БОЛЖ ХОЙШИЛЛОО

  М.Ариунжаргал 2018-11-08 430

Манай улсын тэтгэврийн сангийн тогтолцоо нь иргэдийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс  санхүүждэг юм.  Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авч байгаа 400 гаруй мянган ахмад настанд жилдээ 1,6 их наяд төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлээс санхүүжүүлдэг байна. Гэвч иргэдээс хуримтлагдсан шимтгэлийн орлого дөнгөж 1 их наяд байдаг тул жил бүр 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээж улсын төсвөөс нөхдөг гэдгийг албаны хүн хэлж байна. Уг нь бол энэ асуудлыг шийдэхийн тулд Одоогоос хоёр жилийн өмнө ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийг батласан ч хуулийн хэрэгжилт 2021 он болж хойшилжээ.

Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийг 2016 онд батласан. Хууль хэрэгжсэнээр 2030 оноос эхлэн хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэж тооцсон байдаг. Ирээдүйн тэтгэврийн нөөц санг анх орон сууцны ипотекийн зээлийн орлого болох 1,8 их наяд төгрөгт үндэслэн байгуулж байсан ч энэ мөнгийг эргээд Монголбанк руу татсан гэдгийг хэлж байна. Тиймээс одоо энэ санд огт хуримтлал байхгүй гэлээ.

Тэтгэврийн даатгалын сан жилд 600 гаруй тэрбум төгрөгөөр алдагдалтай явж байгаа өнөөгийн нөхцөлд ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулиас эхлээд алдагдлаас гарах арга хэмжээ боловсруулах шаардлагатайг албаны хүн хэлж байна. Тэтгэврийн сан алдагдалтай явж байгаан шалтгаан нь насжилттай холбоотой тул тэтгэвэрт гарах насыг наашлуулахын хэрээр алдагдал ихсэх нөхцөлд байгаа гэдгийг онцолж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө