Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ЖОЛООЧ МАШИНДАА ШАТАЖ, БИЕИЙНХ НЬ 95 ХУВЬ ТҮЛЭГДЖЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-11-13 1665

Энэ сарын 9-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж явсан иргэн Д. Дашдорж галд шатаж, биеийнх нь 95 хувь түлэгджээ. Тэрбээр нүүрс тээврийн Потон маркийн машин жолоодож явсан байна. Шөнө хоёр цагийн орчимд машины кабинд гал гарчээ. Д. Дашдорж одоогоор гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй байдалтай байгаа юм.

Өдөртөө эмчилгээнд 2 сая гаруй төгрөг зарцуулж байгаа юм байна. Арьс нөхөх эмчилгээг хийхэд манай улсад донор арьсны нөөц хүрэхгүй, түлэгдсэн иргэний  ердөө 2 гарын арьсыг нөхөх хэмжээний нөөцтэй байгаа талаар ар, гэрийнхэн нь ярьж байна.

Гашуун сухайт хилийн боомтын чиглэлд 160 гаруй компанийн 12 мянга орчим жолооч нүүрс тээвэрлэдэг байна. Эдгээр компанид монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж үйлчилдэггүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангадаггүй гээд зөрчил дутагдал их байгааг албаны хүмүүс ярьж байна.  Галд өртсөн иргэн “Омог цагаан шонхор” гэх компанид харьяалагддаг. Энэ компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгэс осол гарсан гэж үзэж байгаа юм. Гэтэл компаний зүгээс эмчилгээний зардал, тусламж дэмжлэг үзүүлэхгүй байгаад гэрийнхэн нь болон монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэлээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг 12 мянга гаруй жолооч байдаг байна. Нүүрс тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн 70-аад хувь нь жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, даатгалд хамруулдаггүй талаар үйлдвэрчний эвлэлүүд мэдээлж байна. Олон арван километр үргэлжилсэн урт дараалал, түгжрэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компаниудаас үүдэж тээврийн замд  гарах осол нэмэгдсээр байгааг анхааруулж байна. Жилд 1500 орчим осол зам тээврийн осол гарч, 10 орчим хүн амиа алддаг, сард 120 гаруй осол гарч, сар бүр 1 хүний амь нас хохирч байгаа талаар Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэл болон Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилчдын үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл өгсөн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө