Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УЛААНБААТАР ХОТЫН ЦААШДЫН ХӨГЖЛИЙГ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ТОДОРХОЙЛНО

  Г.Бадамлянхуа 2018-11-13 1093

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан” зарлагдсан.

Image result for Улаанбаатар хотын 2040 ulaanbaatar.mn

Уралдаанд оролцогчдын материалыг өчигдөр 15 хүртэл хүлээн авчээ. Нийт зургаан  баг оролцож байгаа юм.

Тэд Улаанбаатар хотын хөгжлийн зорилго, зорилтууд, ирээдүйн төсөөллийг тодорхойлсон шинэлэг санаа, төлөвлөгөө бүхий концепцуудыг танилцуулж байсан юм. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэх, хөгжлийг тодорхойлох төлөвлөгөө боловсруулсан хэмээн багийн гишүүд ярьж байна.

Шилдэг санааг боловсруулсан хот төлөвлөлтийн судалгааны багийн төлөөллөөс сонгож, тэднийг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажлын зохиогчийн болон зөвлөхийн багт оролцуулах юм байна.

Бүтээлүүдээр олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргажээ. Шилдэг санааг шалгаруулахад иргэд, олон нийтийн оролцоо чухал гэж ажлын хэсэг үзэж байна. Иймд иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авч, тэдний шүүмжийг хүлээн авах юм. Хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачдын шүүмжийг мөн авч,  шилдэг шүүмжийг шалгаруулна гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө