Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХУУРАМЧ ШАТАХУУН ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХААХ АРГА ХЭМЖЭЭ АВНА

  Т.Бадамханд 2018-11-13 1165

Шатахууны үнэ нэмэгдсэн нь дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ нэмэгдсэн, валютын ханшийн хэлбэлзэл зэрэг нь манай улсад нийлүүлэгдэж байгаа шатахууны үнэд нөлөөлж байна гэж албаныхан тайлбарлаж байна. Шатахууны үнийг барихад дотоодын газрын тосны үйлдвэрийг барих, одоо эхэлж байгаа ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж албаныхан үзэж байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн дундаж хэрэглээ 1.3 сая тонн байдаг байна. Үүнийг дотоодын үйлдвэрлэлээр шийдсэнээр шатахууны үнийг бууруулах боломжтой гэлээ. Мөн үүний хажуугаар хуурамч шатахууны асуудлыг ч шийдэх боломжтой гэж байна.   

Хуулийн дагуу бол шатахууныг хуурамчаар нэрж, худалдан борлуулж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой байна. Иймээс ч иргэдийн зүгээс хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, хуурамч байж болзошгүй шатахууныг худалдан борлуулж байгаа аж ахуй нэгж байвал мэдэгдэн хамтран ажиллах боломжтойг албаныхан онцолж байна.

Монгол улсын хилээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 200 гаруй мянган тонн шатахуун нэрэх хэмжээний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг импортлосон гэх мэдээлэл байна. Хууль хяналтын байгууллагуудын хувьд энэ оны эхээр тодорхой хяналт шалгалт хийсэн ч өнөөдрийг хүртэл шинжилгээний хариу гараагүй байгааг албаны хүн хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө