Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  С.Золбоо 2018-11-14 1220

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД / 2018-11-15/

ХОНЬ 

Хэтэрхий их мөнгө үрэх гэсэн хүслийг тань тооцохгүйгээр энэ өдөр ерөнхийдөө санхүүгийн хувьд ашигтай өдөр байх болно. Энгийн ажлуудаа бусдад даатгаад хүмүүсийг өөртөө итгүүлэх ятгах тал дээрээ өөрөө тулж ажилла. Таны ятгах хүн амар тайван тухтай нөхцөлд байх ёстой. Үд дунд стресс дарамт ихсэхэд бэлтгэлтэй байгаарай ингэвэл та боломжийг алдахгүй. Энэ өдөр таны өнгөрсөн дурсамжийг сэргээж магадгүй.

ҮХЭР 

Ашигтай наймааны боломжийг бүү алд. Хэрвээ та үнэтэй зүйл худалдан авсан бол даатгалаа шинээр хийлгэ. Өнөөдөр олон хүнтэй харилцаатай байна. Харилцаанд анхаарлаа хандуулна. Хүчирхэг зөн совин, мэдрэмжтэй байснаар тусламж хэрэгтэй байгаа, алс хол суугаа найз нөхөд болон хамаатан садантайгаа холбоо барьж чадна. Ямар нэг шинэ зүйл сурч, зугаац. Эсвэл улс төрийн хувьд идэвхитэй байж оюун ухаанаа тэл.

ИХЭР 

Од эрхэсийн нөлөөгөөр гэр бүлийн амьдралд таагүй зүйлс учирч болзошгүй. Магадгүй та хоёр өөр өөрсдийн байр суурийг хамгаалан зогсох болно. Өглөөнөас эхлээд л таны төлөвлөгөөнд урьдчилан таамаглаагүй өөрчлөлтүүд орох болно. Энгэр зөрүүлснээс таашаал авахгүй. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлуудыг хойш нь тавь. Өөрийг тань шүүмжилж буй хүнтэй бүү марга, бүү доромжил.

МЭЛХИЙ 

Мэдлэгээ нэмэгдүүлэх дэлхий ертөнцийн талаар ихийг мэдэх хүсэл тань улс төр сонирхох талаар бодоход хүргэнэ. Аялах бол аль алиных нь талаар мэдэж авах хамгийн сайн арга бөгөөд олон янзын соёл, улс төрийн тогтолцооны талаар ойлголттой болно. Энэ ордны оюутан сурагчид судалгаагаа өргөжүүлэх үүднээс гадаадын их дээд сургуульд орж магадгүй юм. Явах гэж байгаа улсынхаа соёл уламжлал хууль зэргийг нь судал.

АРСЛАН 

Бусдаас тусламж авахдаа бүү санаагаа зовоо. Дараа нь тэдэнд хариу барьж болно. Санаа зовоосон асуудлаас ангижруулахад туслах хэн нэгэн байсан ч танд үнэхээр найз нөхөд хэрэгтэй. Мөнгөний асуудлаас болж давхар ажил хийх боловч бие сэтгэлийн тэнхээгээ барагдтал шаргуу бүү ажилла. Эрүүл мэнд бол хамгийн түрүүнд тавигдах ёстой.

ОХИН 

Хариуцлагатай байх нь таныг тааламжтай үйл ажиллагаанд татан оруулах ч энэ нь таныг бухимдуулж магадгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тогтворгүй ааш зан чинь өөрчлөгдөнө. Хэрэв зарим хүн хэтэрхий их зүйлийг танаас хүсч байгаа бол тэдэнд өөрийнхөө хязгаарыг харуулаарай. Бас заримдаа хүмүүсийн асуудлыг өөрөөр нь шийдүүлэх үнэхээр зөв арга байдаг.

ЖИНЛҮҮР 

Хэрвээ та ахлах ажилтан болсон бол өөрийгөө хянаж сурах цаг болжээ. Бусдад үлгэр дуурайлал үзүүлэн биеэ барьж сур. Ажлынхан болон хамтрагч тань таны ардуур муулан хор хутгаж мэднэ. Үүнд бүү санаа зовж, стресст. Зүгээр л бүхнийг тоохгүй орхин урдах ажилдаа анхаарлаа хандуул. Ингэж чадвал та тэднээс илүү амжилт гаргаж амжилтанд хурдан хүрнэ.

ХИЛЭНЦ 

Үдээс өмнө та өөрийн ажил хэргээ хялбархан бүтээж чадна. Түншүүдтэйгээ амжилттай хамтран ажиллаж ажил хэрэг тань бүтэмжтэй байх болно. Үдээс хойшхи таагүй хандлага нь таныг эвгүй байдалд оруулж санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй.

НУМ

Гэнэтийн таагүй мэдээ түншүүдийн найрсаг харилцааг үгүй хийх төлөвтэй. Энэ нь хэсэг хугацааны дараа болох байсан үйл явдалтай холбоотой байх бололтой. Гэнэтийн үйлдэл эсвэл санамсаргүй хэлсэн үг найз нөхдийн дунд ан цав үүсэх шалтгаан болж мэдэх юм. Энэ өдөр та цагийг үр ашигтай өнгөрөөх ба холбогдсон гариг эрхэсийн нөлөөллөөр эрч хүч чинь илүү давамгай байх бололтой. Хэдий тийм ч алдар нэрд хүрэхийн тулд удаан тууштай байх нь зөв.

МАТАР

Өнөөдөр юу ч тохиолдож байсан та бүх зүйлийг гэрэлтэй талаас нь харах чадвартай байна. Мөн тушаал дэвших зэрэг өсөлт амжилттай байх болно. Хувийн аюулгүй байдалдаа анхаарч сонор сэрэмжтэй бай. Гэр бүл хамтран ажиллаж буй найз нөхөдтэйгөө гарсан зөрчилдөөний улмаас сэтгэл тавгүйтэж аз жаргалгүй байдал үүснэ. Настай хүмүүсээ асран хамгаалж анхаарал хандуулах цаг болсоныг од эрхэс анхааруулж байна.

ХУМХ

Өчигдрийн таагүй байдлын дараа сэтгэлийн хямралтайгаа тэмцэх хэрэг гарах байх. Энэ нь танд таалагдахгүй байна. Биеийн хүч тамир эрч хүч сул байх тул та уурлаж бухимдах магадлалтай. Учир нь таны хүч нөөц сэтгэл санааны байдал сул дорой байна. Үдэш болоход таны ажил төрөл сайжирна. Та өөртөө үнэт эд зүйл худалдан авахаар судалгаа эрэл хайгуул хийж эхэлнэ. Гэвч үнэхээр хэрэгтэй зүйлс мөн эсэхээ сайн тунгаан бод. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах нь гэр бүлийн хүнд тань тийм ч таатай санагдахгүй байх.

ЗАГАС 

Бүтээлч зан чанараа хязгаарлах гэсний хэрэггүй. Таны чадвар хамтран ажиллагсдыг тань гайхшируулах болно. Таны хүүхэд насны найз өнөөдрийн хувьд чухал хүн болж магадгүй. Хэрэв таны төлөвлөгөө хэтийн төлөвтэй байвал найдвартай түншийг татахад хүргэнэ. Гэхдээ хожим хязгаарлагдмал байдалд хүрэхээр санагдвал нөхцөл байдлыг зогсоох хэрэгтэй. Харин өнөөдрийн харьцаагаа хэвийн авч үлдэхийг хичээх оролдлогоор алсын бодлоо өнгөлөн далдал.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө