Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БАЯНХОШУУ ДЭД ТӨВД 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

  С.Золбоо 2018-11-14 244

  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлага Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна. Улаанбаатарыг олон төвт хот болгох зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг хийж байна.

Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьсан 240 ортой цэцэрлэгийг өнөөдөр нээлээ.  Цэцэрлэгт СХД-ийн 7, 8 ,9 ,10 болон 28-р хорооны хүүхдүүдийн сурч боловсрох боломж нэмэгдэхээс гадна Баянхошуу дэд төвийн цэцэрлэгийн насны нийт хүүхдийн СӨБ хамрагдалт нэмэгдэж байгааг хотын дарга онцолж байна.

 Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны 261 дүгээр цэцэрлэг олон улсын стандартад нийцэхүйц хичээлийн танхим, гал тогооны өрөөтэй. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ нь 6.78 м2 байхаар тооцжээ. Мөн гаднаа резинэн хучилттай тоглоомын талбай, 20 автомашины зогсоолтой юм. Хамгийн гол хүүхэд аюулгүй орчинд СӨБ эзэмших, гадна талбайд тоглох зэрэг бүхий л зүйлийг цогцоор нь шийдэж өгчээ.

С. Золбоо-н зураг.

С. Золбоо-н зураг.

 Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд СХД-ийн 8-р хорооны цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг 100 хувь Азийн хөгжлийн банкнаас шийдэж өгсөн. Нийт зардлын хувьд 1,3 сая ам долларыг зарцуулсан. Цэцэрлэгийн барилга маш богино хугацаанд чанартай баригдсан. Хамгийн гол нь Монгол улсын цаг агаарын онцлогт тохируулан дулаан алдагдалгүй технологиор барьсан.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө