Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХОТЫН ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ЭСЭХИЙГ ЭНЭ САРЫН 29-НД ШИЙДНЭ

  Т.Бадамханд 2018-11-14 484

 Энэ даваа гарагт МАН-ын удирдах зөвлөл Улаанбаатар хотын даргад хариуцлага тооцох улс төрийн шийдвэр гаргасан билээ. Тиймээс ерөнхий сайд НИТХ-ын даргад хотын даргыг ажил хүлээн авснаас хойшхи хугацаанд нийслэл хотын иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэн ажлаас чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн юм. Энэ асуудалд хотын дарга дараах тайлбарыг өгч байна.

Өнөөдөр НИТХ-ын тэгрүүлэгчид хуралдаж НИТХ-ын ээлжит хуралдааны товыг тогтлоо. Хотын даргыг үүрэгт ажлаас  нь чөлөөлөгдөх эсэх асуудлыг хэлэлцэх НИТХ-ын хуралдаан энэ сарын 29-нд болохоор товлогдлоо.

МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг Нийслэлийн Парламент 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой. НИТХ-ын даргын хэлж байгаагаар хотын даргын хийсэн ажлын гүйцэтгэлийг 90 орчим хувьтай. Нэгэнт намын удирдлагуудын гаргасан шийдвэр учраас НИТХ-ын төлөөлөгчид л эцсийн шийдвэрийг гаргана гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө