Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БУЛШ, ХИРГИСҮҮР, ХАДНЫ ЗУРАГ БҮХИЙ ГАЗРЫГ КАДАСТРЫН ЗУРАГТ ТЭМДЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

  Т.Бадамханд 2018-11-16 288

Түүхэн дурсгалыг хадгалж үлдсэн булш, хиргэсүүр, хадны сүг зураг манай улсад 100 гаруй мянга бий гэсэн тойм дүн байдаг. Харин үүнээс хүний буруутай үйл ажиллагаа, бүтээн байгуулалт зэргээс үүдэн устаж үгүй болох, судлах боломжгүй болох, эвдрэх гэх мэт олон асуудал гарч байгааг холбогдох байгууллагуудын төлөөлөл учирлаж байна. Ялангуяа уул уурхайн ашиглалт, олборлолт хайгуул хийгдэх явцад булш хиргэсүүр эвдэж сүйддэг ч холбогдох байгууллагад нь бүртгүүлдэггүй, хууль хяналтын байгууллага эргээд хяналт шалгалт явуулдаггүй болохыг ШУА-аас хэлж байна.

Түүхийн дурсгалт үл хөдлөх соёлын өвийг хадгалах, хамгаалах ажлыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон байдаг ч нийгэм эдийн засаг, эрүүл мэнд зэрэг салбаруудад анхаарлаа хандуулан соёлын өвийг анхаарлын гадна орхигдуулдагт эрдэмтэн судлаачид шүүмжлэлтэй хандаж байна. 

Цаашид соёлын үнэт өвийг хамгаалахад булш, хиргэсүүр, сүг зураг байх газруудыг кадастрын зурагт багтаах шаардлагатай гэж байна.

Ингэснээр кадастрт тэмдэглэгдсэн өвүүдийг уул уурхай, бүтээн байгуулалтын аль ч үед хөндөхгүй байх боломж бүрдэж байгааг соёлын өвийн төвөөс онцоллоо.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө