Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛД НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ ЯВАА МАШИНЫ ДАРААЛАЛ 110-120 КМ-Т ХҮРЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-11-16 627

Манай улсын нүүрсний экспортын гол гарц болох Гашуун сухайт боомтоор өдөрт 1200-1300 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол сүүлийн өдрүүдэд 550-650 нүүрс тээврийн машин гаалиар нэвтэрч байгааг албаны хүн хэлж байна. Харин жолооч нар 200 гаруй автомашин нэвтэрч байгаа талаар ярьж байна.

Нүүрс тээврийн машинууд 100-аад километрт дарааллаа хүлээж, жолооч нар хэдэн өдрөөр машиндаа хонон өнжин очерлодог.

Үүнээс үүдэж жолооч нар эрүүл мэндээрээ хохирох, осол гаргахаас эхлээд амь насаа алдах хүртэл аюул учирсаар байгааг орон нутгийн удирдлагууд ярьж байна. Үүсээд байгаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, цаг алдалгүй зохион байгуулалт хийхийг холбогдох албаныхан, төр засгаас шаардаж байна.

Image result for нүүрс тээвэрлэх

Нүүрс  тээврийн машинууд өмнө нь 60 км урт дараалалд хонодог байсан бол өнөөдрийн байдлаар 110-120 км урттай очер үүсчээ. Энэ нь Монголын талаас шалтгаалаагүй, урд хөрштэй холбоотой хэмээн холбогдох албаныхан тайлбарлаж байна.

Гаалиар өдөртөө 500-600 орчим машин нэвтэрч байгааг албаны хүн хэлсэн. Харин хилээр нэвтэрч байгаа машины тоо өдрөөс өдөрт багасч, 200-300 болсон гэдгийг учирлаж байна.

Асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгааг холбогдох албаныхан ярьж байна. Таван толгой орд газраас Ганц мод боомт хүртэл буюу “Уртын урт” чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн тоог багасгаж, “урт” болон “богино” чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэргээр зохицуулалт хийж байгаа гэлээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто зам дээр  өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Энэ сарын 1-ний байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор 15.1 сая тонн нүүрс экспортод гарсан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө