Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Х. СУГАРЖАВ: ЭЭЖИЙГЭЭ ЭМЧЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭЛИЙНХЭЭ ХАЖУУГААР  ЦАГИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙНА

  Г.Бадамлянхуа 2018-11-17 2150

Иргэн Г. Байгалмаа элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох шаардлагатай байгаа юм. Хагалгааг Монголд хийхэд хугацаа оройтсон, харин БНЭУ-д хийх боломжтой, гол нь 11-р сард амжиж мэс засал хийлгэх хэрэгтэйг эмч нар зөвлөжээ. Хугацаа давчуу байгаа энэ үед эмчилгээний төлбөр хүрэлцэхгүйд тулгамдаж байгаагаа ар гэрийнхэн нь учирлаж байна.

Байгалмаа нөхөр, 3 хүүхдийн хамт СБД-ийн 17-р хороонд амьдардаг. Дэрсхэн өссөн хүүхдүүдтэй. 2 том хүүхэд нь саяхнаас мэргэжлийн диплом “өвөртөлж” ажил хийх боломжтой болжээ. Бага охин Х. Сугаржав 19 настай, 2-р курсын оюутан юм. Тэрбээр хичээлдээ явж, ээжийгээ асрахын хажуугаар цагийн ажил хийж эмчилгээний төлбөр хураадаг байна.

Г. Байгалмаагийн өвчин оношлогдохгүй байсаар хугацаа алдсан гэлээ. Тэрбээр 2016 оноос хойш хэвтэрт байгаа юм байна.  Эмчлэгдэнэ гэсэн найдлага тээж байгаа хэмээлээ. Бага хүү нь донор болж байгаа юм байна.

Г. Байгалмаагийн бие 2013 оноос эхлэн муудсан байна. Эмчилгээний зардал мөнгө асуудал болж, санхүүгийн бэрхшээлтэй цаг үед бага охин Х. Сугаржав ээж, ааваасаа сургалтын төлбөр нэхэлгүй өөрийн хүч, авъяасаар сургуульд орсон байна. Гэсэн ч санхүүгийн дарамт их байгааг охин учирлалаа.

Ээжийгээ, ханийгаа эрүүл саруул болгохын төлөө Хүрэлсүхийн гэр бүл чадах чинээгээ хичээж, зүтгэж байгаа гэлээ. Аав нь өдөр, шөнөгүй ажиллаж, хүүхдүүд нь ажил, хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж байгаа юм байна. Тэд одоогоор 30 гаруй сая төгрөг цуглуулсан. Одоо 90 сая төгрөгийг ганцхан сарын хугацаанд хурааж, хуримтлуулж амжихгүй тул элэг нэгт монголчууддаа хандаж байлаа. Ээжийгээ эрүүл саруул болгохын төлөө, ээждээ амласан амлалтандаа хүрэхийн төлөө хичээлээ цалгардуулахгүй, ээжийгээ ч орхихгүй,  цанын баазад цагийн ажил хийж, чадлынхаа хэрээр зүтгэж яваа айлын бага охин Х. Сугаржавт тусалцгаая.

ДАНС: 5031929701 Х. СУГАРЖАВ

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө