Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ СУМЫН НУТГААС ОЛДСОН ТҮҮХИЙН ОЛДВОРУУД ХААШАА АЛГА БОЛСОН НЬ ТОГТООГДООГҮЙ БАЙНА

  Т.Бадамханд 2018-11-19 904

Баянхонгор аймгийн Заг суманд Централ эшиа майнинг компани үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн хайгуул хийж байсан талбайд түүхийн нэн ховор, булш хиргэсүүр байсныг судлаачид олж тогтоогоод байжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар түүхийн хүрээлэн болон орон нутгийн аль алинд энэ тухай мэдээлэл өгч бүртгүүлээгүй байсныг нутгийн иргэд илчиллээ.

Аливаа уул уурхайн үйл ажиллагаа явуулахаас өмнө түүхийн археологийн хүрээлэнгийн судлаачид тус бүсэд түүхийн үнэт ховор олдвор бий эсэхийг судалж шинжилдэг. Баянхонгор аймгийн Заг суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулсан Централ Эшиа Майнинг компанийг үйл ажиллагаа явуулахаас өмнө дээрх судалгаа шинжилгээг явуулсан ч өнөөдрийг хүртэл судалгааны багийнхан тайлангаа тавиагүй байна. Мөн тус бүсээс олдсон олдворууд хаашаа хэний гараар орж алга болсныг өнөөдрийг хүртэл олоогүй байгааг орон нутгийн төлөөлөл болоод байгаль орчны зөвлөх мэдэгдлээ.

Одоогийн байдлаар тухайн талбайгаас олдсон түүхийн ховор олдворыг хааш нь авч явсан нь тодорхойгүй байгаа учраас нэр бүхий судлаачдыг Тагнуулын Ерөнхий Газарт мэдэгдэж шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Олон зуун жилийн түүхтэй хиргисүүрийг авч бусдад шилжүүлсэн ШУА-ны ТАХ-ийн Эрдэнэ-Очир тэргүүтэй судлаачдыг ТЕГ-т өгч шалгуулах хүсэлтэй байгаагаа орон нутгийн төлөөллүүд мэдээллийнхээ үеэр хэлж байна. Мөн Монгол улсын ерөнхий сайдад соёлын үнэт дурсгалуудаа хадгалж хамгаалах асуудалд анхаарлаа хандуулахыг шаардаж шаардлага хүргүүлэхээр болсон байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө