Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НИТХ-ЫН НЭГДСЭН ХУРАЛДААН 27-НЫГ ХҮРТЭЛ ХОЙШИЛЛОО

  Т.Бадамханд 2018-11-23 550

 Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаан болохоор тов зарласан. Өглөө 9.30 минутанд эхлэх байсан нэгдсэн хуралдаан МАН-ын бүлэг хуралдаагүй гэх шалтгаанаар хойшилж үдээс хойш 16.25 минутанд эхэллээ. Хурлаар хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөөлөгчдийн олонх нь дэмжиж баталсан. Хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудалд төлөөлөгчид ингэж ярьлаа.

Ээлжит бус нэгдсэн хуралдаан эхэлсэн ч АН-ын бүлгээс хотын даргыг чөлөөлөх үндэслэлээ ерөнхий сайд өөрийн биеэр ирж мэдэгдэх дэгтэй. Тиймээс ерөнхий сайдыг ирж хуралдаанд суутал хугацаагүй завсарлага авах горимын саналтай бгаагаа мэдэгдсэн юм.

Харин МАН-ын бүлгийн байр суурь хотын даргыг чөлөөлөх эсэх асуудалд 14 хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь улсын төсөв хэлэлцэж батлах хугацаа бага үлдсэн. Тиймээс хотын даргатай байгаа үедээ төсвөө хэлэлцэж батлах шаардлагатай гэдэг тайлбарыг хийлээ.

Ингээд НИТХ-ын нэгдсэн хуралдаан ирэх долоо хоногийн мягмар гарагийн 14 цагаас болохоор товлогдлдоо. Хурлаар хотын даргыг  чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

НИТХ-ын нэгдсэн хуралдаан энэ сарын  27-ны 14 цаг хүртэл АН-ын гаргасан үндэслэлээр завсарлага авлаа. Ирэх долоо хоногийн хурлаар хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг авч хэлэлцэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө