Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б. ОЮУНСАНАА: “МОНГОЛ ОРНЫ ХУВЬД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ НҮҮРЛЭЖ БАЙНА”

  Г.Бадамлянхуа 2018-12-06 300

Хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, төлөвлөгөөгүй газар ашиглалтын бодлого, хүн амын өсөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлт бий болж, ой доройтож хомсдсоор байгааг мэрэгжилтнүүд ярьж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 1 сая 700 орчим мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 135 мянган га ой ойн хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдэж, 105 мянган га талбайд мод бэлтгэсэн байна.

Ой мод доройтож хомсдсоор байгаа энэ цаг үед ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгааг салбарынхан ярьж байна.  Ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлын өнөөгийн байдлыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлохоор үндэсний хэмжээний томоохон чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна. “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт” 2018 үндэсний чуулганд монгол орны өнцөг булан бүрээс салбарынхан цуглажээ. Тэд санал бодлоо илэрхийлж, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж байна. Мөн тулгамдаж байгаа асуудлуудаа ч ярьж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан мэдээллээр жилд дунджаар 13 сая орчим ойн талбай хомсдож байгаа, 2 тэрбум га ой ямар нэгэн байдлаар доройтсон гэсэн судалгаа гарчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө