Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН ОЮУТНУУД ДУНД ЗОХИОГДДОГ “АЛТАН ҮЗЭГ” НААДАМ БОЛЛОО

  М.Уянга 2018-12-07 214

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс жил бүрийн 12-р сард зохион байгуулдаг “Алтан үзэг” наадам 9 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Наадмын энэ жилийн онцлог нь НЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс нийслэлийн иргэдийг соёлжуулах, хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, энэ сэдвийн нийтлэл нэвтрүүлэгт өөрсдийн шагналаа олгож, шалгарсан бүтээлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахаар болжээ. Мөн МУИС, МУБИС-ууд хамтран зохион байгуулсан юм. Тус наадам нь Монгол улсад сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг их дээд сургуулиуд болон бүх курсийн оюутнуудыг хамардаг. Сэтгүүл зүйн оюутнууд өөрсдийн мэдлэг, авьяас чадвараа нээж, сорин тус наадамд нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа гэсэн 5 төрлөөр оролцдог юм.

Энэ жил нийт 10 гаруй их дээд сургуулийн сэтгүүл зүйн оюутнуудаас 305 бүтээл ирүүлсэн байна.

Ингээд шагналт байранд:

Гранпри

“4х4” баг /ХИС IV курс/ “Бүрхүүл” телевизийн нэвтрүүлэг

Нийтлэлийн төрөл

I байр- Н.Энхтэнгэр /ХИС II курс/ “Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл”

II байр-Б.Сэргэлэн /ХИС II курс/ “Аниргүй гоморхол”

III байр- П.Сайнжаргал /МУБИС III курс/ “Эзэнгүй орхигдсон тамхины цэгүүд дам тамхидалтыг даамжрааж байна”

Телевизийн нэвтрүүлэг

I байр- Н.Мөнхзаяа /МУИС III курс/ “Залуусын төрх”

II байр- “Сонор” баг /МУБИС IV курс/ “Анир”

III байр- Б.Даваахүү, Бямба-Эрдэнэ /СУИС, РТМУС III курс/ “Илгээгээгүй захидал”

Радио нэвтрүүлэг

I байр- Ц.Энхномин /СУИС, РТМУС III курс/ “Зайнаас зайтай нас”

II байр- “Гэгээ” баг /СУИС, РТМУС III курс/ “Жигүүр” хөрөг

III байр-М.Түвшинсанаа, Н.Саруултуяа, О.Энхмаа /ХИС III курс/ “Оюутны амьдрал”

Мультимедиа нийтлэл

I байр- Б.Энхтуул, Б.Уянга, Э.Доржпалам, Б.Дамдин /МУИС III курс/ “Дэлхийн жишигт нийцсэн, дэргэдэх номын сангийн эргэн тойронд”

II байр- “Чагтхан” баг /ХИС IV курс/ “Битгий хүчирхийл”

III байр- Б.Уянга /МУИС IV курс/ “Хаясан хог хөрөнгө байсан”

Нийгмийн реклам

I байр- С.Лхамсүрэн, Х.Нуржанат, О.Энхболд, Ч.Биндэръяа, У. Хулан /СУИС, РТМУС II, III курс/

II байр- Д.Отгонзаяа /СУИС, РТМУС III курс/ “Дарамт”

III байр- Б.Мягмарсүрэн, М.Түвшинсанаа /ХИС III курс/ “Тэд том болоогүй” нар шалгарчээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө