Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2018 ОНД 345 ХҮҮХДИЙН ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

  Т.Бадамханд 2018-12-10 288

Хүний эрхийн өдөрт зориулж Сүхбаатарын талбайд хүний эрхийн төлөөх төрийн бус байгууллагууд "Хүний эрхийг дархлаажуулъя. Та ч бас эрхээ хамгаал" өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өнгөрсөн жилийн дүн мэдээгээр 198 хүүхэд хүчирхийлэлд өртсөн болох нь холбогдох байгууллагын бүртгэлд орсон байна. Харин энэ жилийн хувьд 345 хүүхэд хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлт нөхцөл байдалд байсан гэсэн тооцоо судалгаа байна. Хэдийгээр энэ нь 2 дахин нэмэгдсэн мэт боловч хүчирхийлэлтэй холбоотой мэдээ мэдээлэл нийтэд ил тод болсон эерэг байдлыг харуулж байна. Өнгөрсөн хугацаанд нууц далд хэлбрээр хүчирхийлэл явагддаг байсан нь болсон гэж хүний эрхийн үндэсний комисс мэдээлж байна. Өнөөдөр бол хүний эрхийн өдөр тохиож байгаа. Үүнтэй хоблоотойгоо иргэний нийгмийн байгууллагууд төв талбай дээр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдэд хүний эрхийн тухай мэдээ мэдээллийг хүлээн авах боломжийг олгожээ. Энэ жилийн хувьд 26 эцэг эхийн эцэг эх байх эрхийг хассан байна. энэ нь хуулинд байх зарим нэг амьгүй заалтуудыг амь оруулж бодит байдалд хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэдгийг хэлж байна. агаарын бохирдол, цэвэр усны хангамж, амьдралд нь хүрэлцэхгүй цалин авах, зээлийн хэт өндөр хүү зэрэг нь хүний эрхийг зөрчиж байна гэж өдөрлөгч оролцогчид хэлж байна.

Эмэгтэйчүүдийг бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлыг хянах, эрхэндээ оруулахаар хууль тогтоох нь нэмэгдэж байгааг иргэний нийгмийн байгууллага онцолж байна. Мөн насанд хүрсэн болон бага насны хүүхдийн эрхийг хамгаалахаар дуугарсан хүний эрхийн хамгаалагчид, хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид өөрсдийн амь насаа эрсдэлд оруулах явдал байгааг өдөрлөгийн үеэр чухалчиллаа. 

Togoo Badamaa-н зураг.

Togoo Badamaa-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө